Согтуу жолоочийн тоо буурахгүй байна

2021-02-19
1 min read

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2021.02.18/ нийт 1207 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн 966, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 141, гэмт хэргийн шинжтэй 52 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 227 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 74 дуудлага бүртгэгдсэн байна.

Орчуулах »