“Эх дэлхийн цаг”-т энэ сарын 24-нд нэгдэнэ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Манай улс энэ арга хэмжээнд 2010 онд нэгдэн орсон  байдаг. Энэ арга хэмжээ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг юм. Гэрэл унтраах нь цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт оршдог ажээ.

Анх 2007 онд Австралийн Сидней хотод эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол дараа жилээс нь энэхүү уриалга нь дэлхий нийтийг хамарсан байна. Өнгөрөгч онд дэлхийн 187 орны 5251 хотын 3 тэрбум 500 сая хүн хамрагджээ. Энэ удаа “Эх дэлхийн цаг-2018” нь гуравдугаар сарын 24-ний бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Энэ сарын 24-нд Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо,  Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл  Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх ажээ. “Эх дэлхийн цаг”-т нэгдийн тулд заавар Сүхбаатарын талбайд очих шаардлагагүй бөгөөд тухайн цагт гэлээ унраахад л хангалттай ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!