“ANTI–DIABETES” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙВ

П.Н.Шастины Нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт “Чихрийн шижин эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлсэнээр маргаашийг өөрчилж чадна” төслийн нээлт боллоо. Энэхүү төслийн зорилго нь нийт иргэдийг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, тус эмнэлгийн Диабетын төв нь Улаанбаатар хотын бүх дүүргийн иргэдэд хүрч үйлчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэг/ЧШЭ/-ийн талаарх мэдээлэл агуулсан хяналтын картыг бий болгох явдал ажээ. Төслийг 2018-2019 онд хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү төсөл эхэлж байгаа бөгөөд төслийг JCI central салбар, ивээн тэтгэгч байгуулага хийх гэнэ.
Дээрх төсөл дээр JCI central салбар байгууллага, УГНЭ-ийн Диабетын төвийн эмч нар, АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхмийн багш нар хамтран оролцох ажээ. Дашрамд дурьдахад Чимээгүй тахал хэмээх энэхүү өвчлөл нь өдрөөс өдөрт өсч байгаа юм. Дэлхийн хэмжээнд 1980 онд энэ өвчнөөр өвчилсөн хүн 108 сая байсан бол 2017 онд 422 сая болж өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!