Э.БӨХБАТ: НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИХ ХЯЗГААРЛАЛТ ХҮЧИНТЭЙ

0
163

Сүүлийн үед иргэдийн дунд нэгдүгээр эгнээний талаарх шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн нилээдгүй тархаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбат энэ талаар мэдээлэл өглөө. Тэрэээр хэлэхдээ “Иргэд цагдаагийн байгууллага болон бусад руу халсан буруу ташаа хуурамч мэдээлэл ихэд түгээх болжээ. Жишээлбэл 2012 онд НИТХ-ын хурлаар баталсан нэгдүгээр эгнээний талаарх шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн буруу ташаа мэдээлэл байна. Манай байгууллага нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний автозамын нэгдүгээр эгнээнд тавьж буй хяналт нь хууль ёсных юм. Цахим сүлжээгээр явж буй асуудал бол шүүхээс тухайн иргэний нэг удаагийн  зөрчил дээр гаргасан шийдвэр гэж ойлго. Тухайн үед нэхэмжлэгч нь орон зай цаг хугацааны хувьд өөрөө байгаагүй өөр газарт байсан нь тогтоогдсон. Нэгдүгээр эгнээгээр зорчих хязгаарлалтыг цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллах болно. Иргэдэд цахим орчинд нийтлэгдэж буй олон зуун мэдээллээс үнэн зөвийг нь ялгаж уншихыг зөвлөж байна. Улаанбаатар хотод байгаа энэ олон мянган автомашин бүгд зэрэг хөдөлгөөнд оролцвол замбараагүй байдал үүснэ шүү дээ. Улмаар зам тээврийн осол аваар нэмэгдэх болно. Иймд иргэд маань үүнээс сэргийлж хууль журмаа мөрдөнө үү” гэлээ.

Хөдөлгөөнд оролцож байгаа энэ олон мянган тээврийн хэрэгслүүд зам дээр зэрэгцээд явах юм бол замбараагүй нөхцөл байдал үүснэ. Үүнийг дагаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэх магадлалтай. Тэгэхээр хөдөлгөөний менежмент хийхгүй бол хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөр хохирох гэх мэт асуудал гарна. Үүнээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!