“ИНЖЕНЕР, ТЕХНАЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛӨӨР 275 ХҮН ЯПОНД СУРДАГ

0
137
 “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд энэ онд Япон улсад суралцах багш, оюутан, судлаач нарт Батламж гардуулах ёслол өнөөдөр ШУТИС-д дээр болж өнгөрлөө. Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх зорилготой энэхүү төсөлд шинээр хамрагдсан 96 хүн батламж авсан юм. Тэд энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн гурван жилийн хугацаатай Япон улсад барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр суралцах ажээ. Дээрх төсөл нь манай улсад 2014 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хугацаанд манай 275 оюутан, багш, нар суралцаж байгаа юм байна. “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол-Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2014-2023 он хүртэл хэрэгжих юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!