Олон улсын авто ралли уралдаан БНХАУ-ын нутагт болохгүй

2021-02-18
1 min read

“Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд коронавирусний цар тахлыг улмаас хойшлуулжээ.

Тэгвэл “Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан долоодугаар сарын 1-нээс 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уралдааныг зохион байгуулах хорооны хэвлэлийн алба мэдээлсэнээр БНХАУ-ыг 2021 оны уралдааны замаас хасах шийдвэр гарчээ.

Ингэснээр “Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан ОХУ, Монголын нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар болж байгаа юм.

Орчуулах »