ТРАНШЕЙНААС ЦОГЦОСУУД ОЛДЖЭЭ

0
171

Баянгол дүүрэгт дулааны шугамын худагнаас хоёр ч цогцос олджээ. Уг хэрэг тус дүүргийн 4 болон 15 дугаар хороонд болсон байна. Тодруулбал энэ сарын 13-нд буюу өчигдөр 16:32 цагт дулааны шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын Газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн авах ангийн бүрэлдэхүүн очиж шалгасан байна. Хэргийн газраас нэр, насыг нь тогтоох боломжгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Мөн удалгүй 17:25 цагт дахин нэг ийм төрлийн дуудлага иржээ.  Дуудлагын дагуу тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших дулааны шугамын худгаас 50 настай эрэгтэй С-н цогцсын татан гаргасан байна. Цогцосуудыг дүүргийн цагдаагийн нэг болон хоёр дугаар хэлтсүүдэд хүлээлгэн өгчээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!