ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад хэсгээр зүүн хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи хойноос 6-11 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!