МӨСӨНД АВИРАГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 6 МЕДАЛ ХҮРТЖЭЭ

ОХУ-ын Эрхүү мужид гуравдугаар сарын 10-11-нд  “Зимниада-2018” мөсөн авиралтын олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнээс манай тамирчид зургаан медальтай эх орондоо иржээ.

Энэхүү тэмцээнд манай уулчид, хойд хөршийн өндөр чансаатай шилдэг тамирчидтай хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.

Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Хэрлэн, Д.Энхбаатар, О.Сайнжаргал нар хурдны төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин техник, холбоосны төрөлд хүрэл медалийн эзэд болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!