СОНИРХОГЧДЫН ГАР БӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

0
183

Сонирхогчдын улсын аварга шалгаруулах сум дундын гар бөмбөгийн тэмцээнд энэ сарын 3-7-ны хооронд болж өнгөрлөө. Улаанбаатар хотноо Буян-Ухаа спорт цогцолборт болж өнгөрсөн энэхүү тэмээний шагналын сан 100 сая төгрөг байв. Тэмцээнд 108 сумын эрэгтэй, эмэгтэй 2000 орчим баг тамирчид өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн багийн тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, удаах байрт Хөвсгөл аймгийн Их-Уул сум, гуравдугаар байрт Дундговь аймгийн Гурвансайхан сумын баг тамирчид шалгаран алт, мөнгө, хүрэл медалын эзэд боллоо. Эмэгтэй баг тамирчдаас нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Булган сум, хоёрдугаар байрт Баянхонгор аймгийн Жинст сум, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Манлай сумын баг тамирчид тодорсон юм. Алтан медал хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн Хараагийн баг шангалын мөнгөөрөө сумынхаа өрх толгойлсон эхэд иж бүрэн гэр авч өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!