БЯЦХАН ТӨГӨЛДӨР ХУУРЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА

2
4189

Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаан өнгөрөгч хоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Москва хотноо зохиогдсоныг бид өмнө мэдээлж байсан.

Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан энэхүү уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг булан бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин, “Монгол билэг оюун” цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар оролцсон юм.

Бяцхан авьяастнууд хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн охин, Монголын хөгжмийн ертөнц дэх тод нэгэн од болон гялалзаж яваа хан хуурын эрхэмсэг хатагтай С.Саянцэцэгийн шавь нар агаад тус уралдаанд оролцох үүд хаалгыг ч мөн багш бүсгүй нь нээж, удирдан чиглүүлж явжээ. Уралдаанд оролцогсод 10 нас хүртэлх, 11­-13 нас, 14-17 нас, 18-25 насны дөрвөн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулснаас хамгийн бага насны буюу 10 хүртэлх насны ангилалд оролцсон 6 настай З.Амин-Эрдэнэ тусгай байр, О.Нандин III байрын шагнал хүртэж Монголынхоо нэрийг Оросын хөгжмийн ертөнцөд өндөрт өргөөд ирсэн юм.

Авьяастнууд маань шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож амжилгүй нутагтаа ирсэн тул хүүхдүүдийг төлөөлж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны  нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн концертын их танхимнаа гардан авсан байсныг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гардуулан өглөө.

2 COMMENTS

  1. Bagshiin zaakh arga barilaas ikh shaltgaalakh yum daa.. Manai okhin barag 1 jil khagas togoldor khyyr darj bna . khicheelden vrgelj khamt syyj gerten mash sain davtyyldag . oorooch oi togtoolt saitai tolgoin ikh siireg yumiig ikh khyrdan khvleej avdag svrkhii khvvkhedel dee ..taizan deer nileen khed garlaa . negel amjilt gargakhgvil bna. yalgaagvil 6 nas garantai okhin khvvkhed.. gantsaarchilj zaalgyylj bgaa.. bagshiin setgel dytaad bna daa gej bodokhiin .. ali baidagaaraal okhin bid 2 khicheekh yum .. yag yundaa bna Saya bagshaa..

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!