ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ЭХЭЛНЭ

0
198

УБЦТС ТӨХК-аас жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхлэх гэж байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсч буйгаа тус газраас мэдэгдлээ. Засварын хуваарийг хэрэглэгч Та бүхэнд www.tog.mn вэб сайтаар сар бүр, www.facebook.com/UBEDNхуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлэх юм байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!