ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 3 ХҮН АМИА АЛДЛАА

Өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал Хонхорын замд “Subaru impreza” маркийн автомашин нь “H.Aero city” маркийн том оврын автобустай мөргөлджээ. Ослын улмаас суудлын автомашины жолооч болон нийт гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!