МОНГОЛ УЛСЫН ХУУРАМЧ ГАДААД ПАСПОРТ АШИГЛАЖЭЭ

Саяхан ОХУ-ын Оренбуржье нисэх буудалд Хятад улсын иргэн Монгол Улсын хуурамч гадаад паспорт ашиглан хил нэврэх гэж байгаад саатуулагдсан хэрэг гарсан билээ. Хил зөрчигч Хятад иргэн мэдүүлэхдээ “Өнгөрсөн оны долдугаар сард Москвад байхдаа Монгол паспорт худалдан авсан” хэмээжээ. Мөн байцаалтын явцад ОХУ-н нутагт байхдаа дээрмийн хэргээр шийтгүүлж байсан нь тогтоогдсон байна. Түүнд шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 9 сар хорих  ял оноосон байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!