ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН НЭРС ТОДОРЛОО

0
292

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрсийг өнөөдөр задаллаа.

“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлж байсан билээ. Тодруулбал аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрсэн аж. Дээрхи сорицыг БНСУ-ын Допингийн хяналтын лабораторт шинжлүүлсэн байна. Улмаар энэ бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэнэ. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!