ХАР ТАМХИ ХУДАЛДААЛДАГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ИРГЭДИЙГ СААТУУЛЖЭЭ

0
226

 

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Хамгийн сүүлд албаны нохой ашиглан мансууруулах бодис хадгалж, борлуулдаг 28 настай М, 33 настай Ш нарыг саатуулсан байна. Тэднийг “Мөс” хэмээх бодисыг хилээр оруулж жижиглэн савлан шөнийн цэнгээний газруудаар худалдаалдаг хэмээн сэжиглэж байгаа ажээ. Дашрамд дурьдахад манай улсын 37 иргэн БНХАУ-д хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!