ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА ИХЭСЧЭЭ

0
183

Өчигдөр буюу энэ сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож өнгөрлөө. Тэгвэл энэхүү өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ тоо нь бусад өдрүүдтэй харьцуулахад харьцангуй их аж.  Зөвхөн нийслэл хотод л гэхэд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авчээ. Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн  гэх дуудлагууд байлаа. Баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо ч мөн өссөнийг эрүүлжүүлэх байрны мэдээнээс харж болох гэнэ. Харин хүн амины гэмт хэрэгтэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй хэмээн Цагдаагийн байгууллага мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!