МОНГОЛ ЗАЛУУ ГЕРМАНД БҮХ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛ АВЛАА

     ХБНГУ-д амьдардаг Д.Довчин гэх залуугийн тухай Герман Улсад нилээдгүй шуугиж байна. Учир нь Д.Довчин 2016 онд Герман Улсын хоёр  эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Хэргийг тодруулбал 2016 оны дөрөвдүгээр сард 43 настай Мария гэх бүсгүй учир битүүлгээр ор сураггүй алга болсон аж. Явган аялагчид нуурын эргээс хохирогчийн биеийн хэсгийг олсноор энэ хэрэг олны анхааралд оржээ. Удалгүй арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 40 настай Анжа гэх бүсгүй сураггүй алга болсон байна. Гэрчүүд түүнийг хамгийн сүүлд хотын төвд байрлах шөнийн клубт харсан байжээ. Д.Довчин нь хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн шөнийн клубт танилцан улмаар гэртээ дагуулан ирж амийг нь хороогоод мөчлөн хаядаг байжээ. Тэрээр хэргээ хүлээсэн бөгөөд “Би эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн” хэмээн мэдүүлсэн байна. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 7-нд болж түүнд бүх насаар нь хорих ял оноосон гэнэ. Д.Довчин нь 39 настай бөгөөд анх 2000 онд Герман улсад суралцхаар хөл тавьсан ч сургуулиа орхин ажиллаж байжээ. 2014 онд эхнэр хүүхдээсээ салан мөрийтэй тоглоом архи зэрэгтэй нөхөрлөх болсон байна.

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!