“ITB BERLIN 2018” ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ

0
140

ХБНГУ-ын Берлин хотноо “Аи Ти Би Берлин” 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра нараар ахлуулсан төлөөллүүд оролцож байна.
Дэлхийн томоохонд тооцогдох энэхүү аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд манай улсын байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ.

“Аи Ти Би Берлин” үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг ба үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжилдаг юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!