ГАДААДЫН ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 545 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

0
120
Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах
зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр тус салбарт олон улсын байгууллага
болон гадаад улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн
санхүүжилтээр 545 гаруй тэрбум төгрөгийн томоохон 20 төсөл
хэрэгжиж байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.
Харин зарим томоохон төсөл, хөтөлбөрийн үр дүн, өгөөж хангалттай түвшинд
хүрэхгүй байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, 2012 онд эхэлсэн “Цахим
эрүүл мэнд” төсөл сүүлийн 2-3 жил огт урагшлаагүй аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!