Халдвартай иргэн бусдын бичиг баримтаар Сэлэнгэ аймагт очжээ

2021-02-10
1 min read

Сэлэнгэ аймгийг сүүлийн 48 хоног халдвар илрээгүй эрүүл бүс боллоо хэмээн зарласан бол өнгөрсөн шөнө тус аймагт, бусдын PCR шинжилгээний бичгээр ирсэн хүнээс халдвар илэрсэн байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:  

-“УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа ч энд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. ХӨСҮТ-өөс иргэн А-г хайгаад байсан боловч тэрбээр өөр хүний бичиг баримт ашиглаад зорчиж явсан тул олдохгүй байсан. 

Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд  PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад  хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан. Иргэн А бол санаатайгаар халдварт өвчин тараахыг оролдсон хэргээр хуулийн байгууллага шалгах байх. Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан. Эдгээр хүмүүсийг  олж сумдуудад нь тусгаарлаад байна.” гэлээ.

Орчуулах »