Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

0
94

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/30 дугаар тушаалаар байгуулсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний программ хангамж мэдээллийн санг шинээр үүсгэх, ажлыг судлах ажлын даалгавар боловсруулах” үүрэг бүхий  ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хуралд  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Татварын газрын Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга Б.Гансүх, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга О.Баттөмөр болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг  цөөрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!