Сүүлийн 24 цагт халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-02-10
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.10-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 25245 хүнд шинжилгээ хийснээс 54 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1337 боллоо.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »