БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ ТАНИЛЦАВ

0
182

Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хамтаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн  нөхцөл байдалтай танилцав.
Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон байн. Үүнээс хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230 мянган шоо дөрвөлжин метр ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь буруу. Энэ нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн байна.

Цэвэрлэх байгууламж нь хаягдал лагаа ил задгай хатаадаг бөгөөд үйлдвэрийн бохир уснаас эвгүй үнэр бүхий лаг ялгарч тус үнэр нийслэлийн хэмжээнд тархах болсон байна. Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудтай уулзаж санал солилцож, энэ хавар эхлэх цэвэрлэх байгууламжийн ажлын төлөв байдлын талаар ярилцсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!