ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЛАБОРАТОРИД УРГУУЛЖЭЭ

Сингапурын эрдэмтэд элэгний хорт хавдрыг лабораторийн нөхцөлд ургуулжээ. Зорилго нь ийм төрлийн өвчнийг анагаах үр дүн сайтай эмийг гарган авахад чиглэж байгаа юм. Энэ тухай тус улсын “The Straits Times” сонинд нийтэлжээ. Тэнд мэдээлснээр “элэгний хорт хавдрыг эмчлэх аргыг туршихад долоо хоногийн хугацаа эсвэл түүнээс арай их хугацаа орох гэнэ. Учир нь аливаа эмийг хүмүүс дээр туршихад олон сарын хугацаа шаарддаг” гэжээ.

Түүнчлэн хүний бие организмтай ижил орчин нөхцөлийг бий болгох нь эрдэмтдийн хувьд гол асуудлуудын нэг гэнэ. Өөр орчинд хорт хавдрын эсүүд мутацид орж магадгүй байдаг аж. Ямартай ч тус улсын эрдэмтэд хавдрын эсийг лабораторийн нөхцөлд амьд байлгаж, тэдгээрийг генийн өөрчлөлтөд оруулж чадсан байна. Төслийн удирдагч профессор Гэнри Юйгийн хэлснээр, энэхүү нээлт нь элэгний хорт хавдрыг анагаах үр дүнтэй эмийг гарган авах боломжийг олгох гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!