Нийслэлийн сургуулиуд багшийн ёс зүйн дүрмийн самбартай боллоо

2021-02-09
1 min read

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөх, багшийн нэр хүндийг хамгаалахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг хийлгэн Нийслэлийн Боловсролын газартай хамтран  төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулав.

Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгнээс шан харамж авах, сурагч эцэг эхчүүдэд хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүйгээр ном сурах бичиг худалдан борлуулахыг таслан зогсоох зэргээр боловсролын салбар дахь авлигын асуудлыг багшийн ёс зүйн төлөвшлөөс эхлүүлэх нь үр дүнтэй юм.

“Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд түгээн байршуулж, авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааг боловсролын анхан шатны салбар нэгжүүдэд хүргэхээр төлөвлөж байна.

Орчуулах »