ЕХ-ны улсууд Оросын дипломатчийг буцаана

2021-02-09
1 min read

ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг тус улсын эрх баригчид /“үл таашаагдах этгээд” дипломат хэллэг/ хэмээн үзэж нутаг буцаасан.

Тэгвэл үүний хариуд Герман, Польш, Швед улсууд Оросын гурван дипломатчийг даваа гарагийн орой “персона нон грата” /“үл таашаагдах этгээд” дипломат хэллэг/ гэж зарлаж нутаг буцаахаа мэдэгджээ.

Энэ тухай мэдээлэл гурван орны ГХЯ-ны твиттер хуудсанд бараг нэгэн зэрэг нийтлэгдсэн бөгөөд үүний хариуд ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийхдээ, Европын орнуудын хийсэн алхамыг үндэслэлгүй, найрсаг бус гэж нэрлэжээ.

Орчуулах »