БҮРГЭДИЙН БАЯР 11 ДЭХ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОГДЛОО

0
168

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү баяр нь 11 дэхь удаагаа зохиогдож буй бөгөөд энэ жилийн Бүргэдийн баярын онцлог нь бүх бүргэдчдийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дэмжлэгтэйгээр “Хүннү Эйр” авиа компанийн нисэх онгоцоор тээвэрлэн авч ирэн оролцуулсан явдал ажээ. Тус бүргэдийн баярт Баян-Өлгий аймгийн 7 сумаас ирсэн нийт 20 бүргэдчин оролцож буй бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурлыг хамарч байна. Нийт бүргэдчдийн 17 нь эрэгтэй бол 3 нь эмэгтэй бүргэдчин оролцож байна. Мөн Монгол улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Айшолпан охин оролцож буй нь баярыг чимж байв.  Энэхүү баярыг 15,000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд тэдний 1000 гаруй нь гадны жуулчид байсан нь Монгол улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баяруудын нэг болсоныг харуулж байна.

Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчилан таниулсаны үр дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сард болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!