ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААЗЫН ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОМИССЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖЭЭ

0
118

Манай улс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шууд санаачилгаар 2012 онд цаазын ялыг халах олон улсын протоколд нэгдэн орсон билээ. Улмаар түүний санаачилгаар цаазын ялыг халах талаар олон төрлийн ажил зохион байгуулсан. Энэ нь Зүүн Өмнөд Азийн бусад улсад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) үздэг ажээ. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бүрэн эрхт төлөөлөгчөөрөө сонгосон байна.

Тус комиссын ерөнхийлөгч, шүүгч Нави Пиллей хэлэхдээ “Ц.Элбэгдорж бидэнтэй нэгдэж, дэлхийг цаазын ялаас чөлөөлөх үйл хэрэгт хамтран зүтгэх болсонд би маш их баяртай байна. Тэр бол 1990 оны дэлхийг хамарсан хувьсгалын удирдагчдыг нэг, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!