ИЗНН-ЫГ Ц.ГАНХУЯГ УДИРДАХААР БОЛОВ

0
115

Дээд шүүх өнөөдөр ИЗНН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг авч хэлэлцжээ.
Тус намын Үндэсний хорооны энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байсан тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
ИЗНН нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар болсон ба намын дарга С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!