Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд!

2021-02-08
1 min read

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сараас хойш тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авах боломжтой.

Бичиг баримтыг [email protected] хаягаар явуулна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »