АТГ Ш.Батхүү нарт холбогдуулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй гэж мэдэгдлээ

    0
    317

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна.

    Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж байна.

    УИХ-ын гишүүд дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байх магадлалтайг сануулж байсан юм.

    Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна.

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!