ХУЛГАЙН БАРААГ ХУДАЛДААЛСАН БОЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

0
198

Цагдаагийн байгуулагад он гарснаас хойш нийслэл хотын хэмжээнд хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүний 85.4 хувь нь гар утас, 14.3 хувь нь түрийвч бэлэн мөнгөө алдан тохиолдол байжээ. Үүнээс үзэхэд халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг гар утасаа алдах тохиолдол эзэлж байгаа юм.  Иймээс Цагдаагийн байгууллагаас гар утас худалдан борлуулдаг хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг хулгайн барааг худалдаалахгүй байхыг анхааруулсан байна. Хулгайн барааг худалдан борлуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгах гэнэ. Тодруулбал Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдийг хуулийн байгууллагаас зайлс хийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг ажээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!