ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ МУУТАЙ АВТОБУСУУД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА

0
125

Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ. Үүний нэг жишээ бол нийтийн тээврийн автобус ажээ. Дээрхи автобусууд нь үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгаагүйн улмаас замын хөдөлгөөнд оролцох явцдаа эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулан, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгодог байна.
Тухайлбал сүүлийн 5 хоногт л гэхэд замын хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том оврын автобус нь хөлдсөн, тормоз нь зуурсан, хий хураахгүй болсон зэргээс шалтгаалж эвдэрч замын зорчих хэсэгт зогссон байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн шилжүүлэн ажиллажээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л энэ сарын 1-ний өдөр үйлчилгээнд явж байсан том оврын 6 автобус эвдэрч 1-2 цаг зам дээр зогссоноос тухайн зам дээр болон ойр орчмын автозамуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна.
Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгойлон анхааруулж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!