“ХӨХ СУВД-2018” МӨСНИЙ БАЯР ЭХЭЛЛЭЭ

0
137

Өнөөдөр “Хөх сувд-2018” мөсний баяр Хөвсгөл аймагт эхэллээ. Энэхүү баяр маргааш мөн үргэлжлэх юм. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнөөдрийн байдлаар хангалттай хөлдсөн боловч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул Мөсний баярт ирж байгаа иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулсан байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавьж, Хөвсгөл аймгийн хууль хяналтын байгууллагын алба хаагчид харуул хамгаалалтанд өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэлжээ.

Хөвсгөл нуурын мөсний зузаан баяр тэмдэглэх газар 1,8 м хөлдсөн байгааг хэмжилтээр тогтоолоо. Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1,2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа гэнэ. Гэсэн ч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж зөвхөн замын тэмдэгийн дагуу зорчих хэрэгтэйг Мөсний баярыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Энхбаяр анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!