БҮРГЭДИЙН АН 6000 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ

0
219

Энэ жилийн “Хаврын бүргэдийн баяр” энэ сарын 04-05-нд болно. Энэхүү баяр нь Казак түмний бүргэдээр ан хийх уламжлалыг сэргээх, хойч үедээ уламжлуулан үлдээх чухал ач тустай баяр юм. Энэ удаагийн “Хаврын бүргэдийн баяр”-т 20 бүргэдчин оролцохоор бүртгүүлсэн байна.
Бүргэдээр ан хийх уламжлал нь төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг.
Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай Казак түмэн юм. Тиймээс баялаг түүхтэй бүргэдийн агнуурыг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг билээ. Энэ баяр намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хот орчимд зохион байгуулдаг уламжлалтай юм.

Баярын хүрээнд хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулах, бүргэдийн ан хийх чадвар сорих юм. Өмнө нь амьд амьтан бариулж бүргэдийн ан хийх чадварыг сорьдог байсан бол жуулчид хүсэлт гаргасны улмаас амьтны дүрс бүхий хиймэл зүйл бариулдаг болжээ. Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхох боломжтой гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!