ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 12 ХУВЬ БОЛГОЖЭЭ

0
152

Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзаж ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал бодлоо хэлэлцлээ.

Уулзалтын үеэр нийт тэтгэвэр авагчдын 8.2 хувьд үйлчилдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийг хүүг жилийн 12 хувь болгож бууруулхаар тохиролцсон байна.

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 16-нд ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан байжээ. Дээрх гэрээнд тэтгэвэрийн зээлийг тусгахдаа 12 сарын хугацаатай, тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан байна. Дээрх хоёр банкаар нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь үйлчлүүлдэг ажээ. Уг гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 10 мянга 336 тэтгэвэр авагч 12.3 тэрбум төгрөгийн зээлийг дээрх нөхцлөөр авсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!