ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛАН “ЦЭЭЖ БИЧИГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДОВ

0
204

Маргааш буюу гуравдугаар сарын нэгэнд “Эх орончдын өдөр” тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан эх хэлний боловсролыг дэмжих зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Цээж бичиг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь эх хэлний боловсрол, Монголын өв соёл, зан заншлын үнэ цэнэ, ач тусыг хүүхэд залуустаа өвлүүлэн, тэднээр түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ. Цээж бичиг нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-12 дугаар ангийн 216504 сурагч, их дээд сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуус оролцсон байна. Нийслэлийн боловсролын газраас 2018 оныг “Эх хэлний боловсролыг дэмжих жил” болгон зарласан, мөн Монгол Улсын Засгийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эх хэлний боловсролыг дэмжих асуудал тусгагдсан. Тиймээс энэ удаагийн “Цээж бичиг” арга хэмжээ нь дээрх ажлуудын эхлэл болгож “Монгол төсөл” ТББ-аас санаачлан, БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!