ЗАЛУУС ФИТНЕСС КЛУБЭЭР 10-50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛОВ

Залуучууд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дараах 22 бялдаржуулах төвөөр 10-50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болсон талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ), “Монголын бодибилдинг, фитнесийн холбоо” мэдээлэл хийлээ.

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хорт зуршлаас ангид байх боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх байгууллагууд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд нийслэлийн залуучууд “Монголын бодибилдинг, фитнесийн холбоо”-ны гишүүн 22 бялдаржуулах төвөөр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгааг НЗХГ-ын дарга С.Сүх-Очир хэлсэн юм.

Залуучуудын хөгжлийг дэмжиж буй дээрх байгууллагуудын хаягт “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” гэсэн 1-5 одтой самбар байршуулах гэнэ. Ингэснээр нэг одтой фитнесс клубээр 10, таван одтой бол 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.

Ийнхүү өнөөдрөөс нийслэлийн залуучууд өдрийн цагаар буюу 10.00-17.00 цагт доорх нэр бүхий 22 төвд хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломж бүрдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!