“ХӨХ ТОЙРОГ” ТӨСӨЛ МОНГОЛЫН СОЁЛЫГ ТҮГЭЭНЭ

0
184

“TV2” телевиз, СГЗ, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар нар хамтран “Хөх тойрог” хэмээх шинэ төсөл хэрэгжүүлээр болжээ. Энэхүү төсөл нь хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг төрлийг уудзуулах, амьдралын баялаг намтартай хүмүүний тухай өгүүлэх, дэлхий даяар тархан суурьшсан Монгол түмний түүхийг сэргээх зэрэг өргөн агуулга бүхий нэвтрүүлэг болон олон нийтэд хүргэх гэнэ.

Ш.Гүрбазар хэлэхдээ:

“Би Монголын телевизийн урлагт 40 жил зүтгэхдээ ууган телевиз болох МҮОНТ-д 39 жилийг зориулсан. Тиймээс одоо хамгийн отгон телевизтэй хамтран ажиллаж энэ 40 жилийнхээ туршлагаас хуваалцах хүсэлтэй байна.
Миний бие “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” зэргээс эхлээд ихэвчлэн иргэн, хувь хүнд чиглэсэн нэвтрүүлэг хийж ирсэн. Тиймдээ ч Монгол хүний философи, түүний намтар түүхийг харуулсан нэвтрүүлэг хийх хүсэл тээж явсан билээ. Ингээд энэ хүсэл минь биелэлээ олж “Хөх тойрог” хэмээх төслийг эхлүүлэх боллоо. Энэ төслийн гол дүр нь ард түмэн байх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамтран ажиллаж өөрийн түүх, нандин зүйлсээ бидэнтэй хуваалцаасай хэмээн хүсч байна” гэлээ.
“TV2” телевиз нь нээгдээд удаагүй байгаа ч ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг гадны улс орнуудын телевизүүдтэй хэдийнээ хамртан ажиллаад эхэлсэн байна. Хамртан ажиллаж буй гадаадын телевизүүдийн зүгээс Монгол улсын нүүдэлчин ахуй соёл уламжлалаар нэвтрүүлэг хийх санал дэвшүүлсэний дагуу TV2 телевизээс “Хөх тойрог” нэвтрүүлэг бэлтгэх санааг СГЗ, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар болон Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар нарт хүргүүлжээ. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ТЕГ, ГХЯ, Үндсэний архивын газар, Гадаад улсад суугаа Монголын Элчин сайдын яамд хамтран ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!