Засгийн газар дахин хуралдана

2021-02-03
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс өмнө болсон ч сар шинийн баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй. Тэгтэл өнөөдөр /2021.02.03/ 17:30 цагт дахин хуралдахаар болсон байна.

Эрүүл мэндийн яамнаас нийслэл хотыг энэ сарын 6-наас эхлэн 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК-т хүргүүлсэн. Харин УОК-ын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжээгүй байна. Эцсийн шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарах юм.

Орчуулах »