“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татжээ

0
239

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ”Стандарт” банктай холбоотой асуудлаар  тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн,  яллагдагчаар татан шалгаж эхэлсэн тухай Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

АТГ 2017 оны байдлаар төрийн албанд шинээр болон сэлгэн томилогдсон 11,115 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, хариу өгсөн байна. Энэ тоог арванхоёр сард хувааж үзвэл нэг сард дунджаар 1000 хүнийг сэлгэх, шинээр томилох асуудлыг АТГ авч хянажээ. Авлигын гэмт хэргийн улмаас 2017 онд улсад 69 тэрбум  546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэжээ. Шинээр 17 эрүүгийн хэрэг хүлээн авч, 237 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэлээ.

АТГ-аас 2018 оны эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг болон Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!