Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө

2021-02-03
1 min read

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, нийт 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Эхний нислэгийг Улаанбаатар-Сөүлийн чиглэлд үйлдэх бөгөөд өнөөдөр /2021.02.03/ 10.40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрч орой 19.00 цагт улаанбаатарт газардаж ажээ.

Энэ сард мөн дараах чиглэлд нислэг үйлдэнэ.

  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар
Орчуулах »