ХҮҮХДИЙН МУЗЕЙ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Монголд анх удаагаа хүүхдэд зориулсан тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ДҮДҮ” хэмээх музей өчигдөр үүдээ нээлээ. Музейн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд, эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ хамтаар оролцсон юм. Тус музей нь нийт 21 үзвэрийн танхимтай бөгөөд нийт 100-150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ музей онцлог нь хүүхэд өөрөө гар хүрч мэдрэн суралцах боломжтой явдал гэнэ. Үзвэрийн үнэ насны ангилалаар 10000-20000 мянган төгрөг ба 0-2 насны хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!