“ТЭЦ IV”-ийн под станцд гал гарчээ

Баянгол дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ IV”-ийн хашаан дахь под станцид өнөө өглөө гал гарлаа. Галын дуудлага 12:21 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Тус газрын гал түймэр унтраах, аврах таван ангийн аврагчид галыг унтраажээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.

“ТЭЦ IV” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер Б.Дашдаваа “ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна” гэсэн тайлбарыг өгчээ.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!