БНХАУ хилийн чанад руу коронавирусний вакциныг илгээж эхэллээ

2021-02-02
1 min read

БНХАУ коронавирусний вакциныг анх удаа хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр Пакистан руу илгээсэн тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэнь бинь мэдээлжээ.

Тэрбээр, “Манай улсын Засгийн газар Пакистаны нийслэл Исламабад хот руу хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр коронавирусний вакцин илгээгээд байна. Ийнхүү Хятад улс анх удаа коронавирусний вакциныг хүмүүнлэгийн тусламж болгон хилийн чанад руу явуулж байна. Мөн Бид хөгжиж буй орнуудад вакцин түгээж, ДЭМБ-ын “COVAX” механизмд идэвхтэй оролцох болно” гэжээ.

Тус улс ойрын хугацаанд Монгол, Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри-Ланк, Палестин, Беларусь, Зимбабве зэрэг хөгжиж буй 13 улсад хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр коронавирусний вакцин илгээхээр зэхэж байгаа аж. Цаашид хөгжиж буй нийт 38 улсад тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Орчуулах »