Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

0
113

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, II, III дахь шатлалын эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, түүний салбар амбулатори, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 200 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Уг сургалтаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын талаарх ерөнхий ойлголт, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт”-ын танилцуулга, ХАХНХС-ын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/30 дугаар тушаалаар батлагдсан “Иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудас олгох журам”, “Эмнэлгийн хуудасны бичилт олголттой холбоотой илэрч буй нийтлэг зөрчил дутагдал” сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!