ЧИНГИС ХААНЫГ ДАХИН ГУТААН ДОРОМЖЛОВ

0
348

Их эзэн Чингис хааны зурагийг гутаан доротжилсон Хятад залууд хорих ял оноож байсан нь саяхан билээ. Гэтэл энэ удаа Япон улсын бага сургуулийн хүүхдүүдэд зориулан эрхлэн гаргадаг Корокоро хошин зурагт номонд Их хааны маань духан дээр бэлэг эрхтэн зурж, нэрийг нь ч мөн бэлэг эрхтэн гэдэг дуудлаганд оруулан хэвлэсэн байна. Япон улсын Шёогакүкан ХК-аас эрхлэн гаргадаг Корокоро ном нь хэдийгээр хошин ном боловч их хаан, түүх соёлыг минь гутаан доромжлож байгаа нь хоёр улсын найрсаг харилцааг үл хүндэтгээд зогсохгүй Япон улсын садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн хууль тогтоомж зэргийг зөрчиж байгаа юм. Нэгэн үе дэлхийн талыг эзэлж байсан их хааныг минь гутаан дормжилсонд тус улсын зарим нэгэн сайтуудаар “Их хааныг нь бэлэг эрхтэн хэмээн дуудсанд Монголчууд уурлаж байна” нэртэй мэдээллүүд ч цацагдаж эхэлсэн гэнэ. Энэ талаар Монгол улсын элчин сайдын яамнаас Японы гадаад хэргийн яаманд мэдэгдэл хүргүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүссэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!