Амьжиргааны доод түвшнийг шинэчлэн тогтоолоо

2021-02-01
1 min read

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталжээ.

Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин,

  • Улаанбаатар хотод 238,700 төгрөг,
  • Хангайн бүсэд 213,800 төгрөг,
  • Баруун бүсэд 212,600 төгрөг, 
  • Зүүн бүсэд 210,300 төгрөг,
  • Төвийн бүсэд 207,400 төгрөг болсон байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн тавдугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоосон болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Орчуулах »