Д.Гантулга гишүүнийг шүүхийн өмнө албадан авчрах гэнэ

0
283

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр өнөөдрийг хүртэл очоогүй гэнэ.

Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Энэ дагуу прокурорын байгууллагаас дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүргээ биелүүлэхгүй бол  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх гэнэ. Тэр ч бүү хэл, Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэл болдгийг ч анхааруулжээ.

Иймээс халдашгүй дархан эрхтэй хэмээн пээдэлзэж суугаа бол Д.Гантулга гишүүний эндүүрэл бололтой. Хэдийгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстойг түүнд анхааруулахад илүүдэхгүй бололтой. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. Энэ утгаараа прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулах гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!